Улаанбурхан өвчнөөр дахин нэг хүн нас баржээ


Улаанбурхан өвчнөөр дахин нэг хүн нас барсан талаар ХӨСҮТ мэдээллээ. Ингэснээр уг өвчнөөр нас барагсдын тоо 12 болж байна. Түүнчлэн тус өвчнөөр өвчилсөн 16 хүний онош шинээр батлагдаж, халдвар авсан нийт өвчтөний тоо 13,954-д хүрчээ. Одоогоор 38 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 13 хүн гэрийн хяналтад байна.

Улаанбурхан бол халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой өвчин юм. Энэ өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин, цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг ХӨСҮТ сануулж байна. Хэрэв улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй, хоцорсон бол нөхөн хамрагдаж, өөрийгөө болон бусдыг энэ өвчнөөс хамгаалахыг анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *