Гарцгүй газраар зам гарч байсан явган зорчигчийг мөргөөд зугтжээ


Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Намайг машин мөргөөд явчихлаа” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан зорчигчийг мөргөж гэмтээсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Иймд тус хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.

Жолооч, явган зорчигч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *