Мөсний зузаан өнгөрөгч оны мөн үеэс 5-40 см нимгэн байна


Манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, Мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ч зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.

Иймд зам товчлох зорилгоор гол мөрний дээгүүр зорчихгүй байж, ачаа тээвэр зөөвөрлөхдөө анхаарал болгоомжтой байж, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *