Ш.Солонго: ХБХХЕГ-ын дарга нарт хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ гэсэн сэтгэл байдаггүй


ХБХХЕГ-ын дарга, удирдлагууд ажлын байран дээрээ зүй бус үйлдэл гаргаж улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биед халдсан гэх асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. “Холч хараа өрнүүн дэлгэрэх” ТББ-ын тэргүүн, Ш.Солонго “Өнгөрөгч баасан гарагт бид ХБХХЕГ-ын даргатай уулзахаар ирсэн боловч дарга нар төрсөн өдөр тэмдэглэж байсан. Улмаар цагдаа дуудсан боловч дотроосоо хаалгаа түгжээд онгойлгож өгөөгүй. ХБХХЕГ-ын дарга нарт хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ гэсэн сэтгэл байдаггүй. Ажлын байран дээрээ архидан согтуурсан дарга нарыг огцортол тэмцэнэ. 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашиг зөрчигдөж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *