7 хоногт хүүхдийн 108 утсанд 1080 дуудлага хүлээн авчээ


108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний албанд өнгөрсөн долоон хоногт чатбоск мессэж сувгаар нийт 1080 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс хүүхдийн эрх, хамгаалалын 198 дуудлага, Зөвлөгөө хүссэн дуудлага 72 дуудлага, мэдээлэл хүссэн дуудлага 484 дуудлага,  зорилтот бус 326 дуудлага бүртгэжээ.

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 177 байгаагаас аймгийн хэмжээнд 61 дуудлага мэдээлэл,нийслэлийн хэмжээнд 116 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна. Мөн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 20 хүүхэд үйлчилгээ авсан байна.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *