Улаанбаатар-Рашаант хооронд том оврын автобус явуулна


Авто тээврийн үндэсний төв Улаанбаатар хот, Хөвсгөл аймгийн Рашаант сум хооронд 2 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний шугам нээхээр болжээ. Энэ чиглэлд зорчигч тээврийн том оврын автобус 7 хоногт 2 удаа үйлчилгээнд явуулах юм байна.

Улаанбаатар хотоос Хөвсгөлийн Рашаант сум руу лхагва, бямба гарагт “Драгон”-оос 08:00 цагт автобус хөдөлнө.

Хөвсгөлийн Рашаант сумаас Улаанбаатар хот руу пүрэв, ням гарагт 09:00 цагт автобус хөдөлнө.

Тасалбарын үнэ том хүн 52.000, хүүхэд 26.000 төгрөг.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *