Энэ жил Улаанбаатар хотын музейн түүхт 70 жилийн ой тохионо


Улаанбаатар хотын музейн барилга 1919 онд хувийн сууцны зориулалтаар ашиглалтад орж, 1956 оноос музейн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 107 жилийн насжилттай тус барилгын ашиглалтын хугацаа хэтэрч, музейн үзмэрийн хадгалалтын горим алдагдах эрсдэл тулгараад байгаа юм. Түүнээс гадна энэ жил тус музейн түүхт 70 жилийн ой тохиож буй бөгөөд хотын түүх, соёлын өвийг хамгаалах зорилгоор музейг зориулалтын шинэ байртай болгохоо Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар үүрэг болгожээ.

 Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн, “Дэлхийн улс орнуудын нийслэлийн музейнүүдтэй харьцуулахад Улаанбаатар хотын музей онцлог, давтагдашгүй түүхийг өгүүлдэг. Монгол Улс арвин баялаг түүх, өв соёлтой ард түмэн бөгөөд хотын түүх гэдэг утгаараа бүр ч ондоошилтой. Манай музей нь их хотын түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалах, жуулчдад сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. Гэвч өнөөдрийн байдлаар ердөө 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *