Испани улсын Засгийн газар бичиг баримтгүй 500,000 цагаачид хууль ёсны иргэншил олгох төлөвлөгөө гаргажээ. Тус улсад 2025 оны 12-р сарын 31-нээс өмнө дор хаяж 5 сар амьдарсан, мөн гэмт хэрэгт холбогдож байгаагүй цагаачид хууль ёсны бичиг баримт олгохоор болсон байна.
Хууль ёсны иргэншлийг 1 жил хүртэлх хугацаагаар олгоно. Түүнийгээ дараа нь сунгуулаад явж болно. Хууль ёсны бичиг баримттай болох хүмүүсийн хүсэлтийг ирэх 4-р сараас 6-р сарыг дуустал хүлээж авах юм байна.
Өнгөрсөн жилүүдэд Испанид цагаачилж ирсэн хүмүүсийн тоо нэмэгджээ. Тэдний ихэнх нь Латин Америкийн орнуудаас ирсэн байна.
2017 онд Испанид амьдардаг бичиг баримтгүй цагаачийн тоо 107,409 байсан бол энэ тоо 2026 онд даруй 8 дахин өсөж, 837,938 болжээ.
Эх сурвалж: BBC
