Зэвсэгт хүчний анхны авто клуб байгуулагдлаа


Зэвсэгт хүчний 089 дүгээр анги бие бүрэлдэхүүний авто техникийн мэдлэг, дадлага чадварыг дээшлүүлэх, байгалийн үзэсгэлэнт болон түүх, соёлын дурсгалт газруудаар аялж танин мэдэх, эх оронч үзэл, хамт олонч уур амьсгалыг төлөвшүүлэх, залуу хойч үед зөв жолоодлого, авто соёлыг өвлүүлэн сургах зорилгоор “89-ХЯЗГААРГҮЙ” авто клубийг үүсгэн байгууллаа.

Тус авто клубийг Монголын бартаат замын авто спортын холбооны мэргэжлийн ангиллын тамирчин, жолооны дадлагын багш, бэлтгэл сургагч ахлагч Х.Ширмэнхоовонгийн санаачилгаар байгуулсан. Бартаат замын аялал, экстрим чиглэлийн авто арга хэмжээг зохион байгуулах, авто спорт, жолоодлогын ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

2026 оны 01 дүгээр сарын 24-нд 6 нэгж техник, 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар–Налайх–Тэрэлж–Гүнжийн сүм чиглэлд нийт 200 км авто аяллыг зохион байгуулжээ. “89-ХЯЗГААРГҮЙ” авто клуб нь Зэвсэгт хүчинд анх удаа байгуулагдсан авто клуб гэдгээрээ онцлог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *