БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Гён Хигийн шүүх хурал өнөөдөр эхэлнэ


БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын эхнэр Ким Гён Хиг авлига, хувьцааны залилан, сонгуулийн үйл явцад хууль бусаар нөлөөлсөн зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдуулан, өнгөрсөн 8-р сард баривчилсан билээ. Ким Гён Хи өөрт нь тулгасан бүх хэргийг үгүйсгэж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Ким Гён Хигийн гэмийг шүүх хурал эхэлж, түүний эсрэг үүсгэсэн гурван хэргийн эхнийхийг нь хэлэлцэх гэж байна. Уг хурлын явцыг олон нийтэд шууд дамжуулахаар болсон байна. Энэ нь БНСУ-ын түүхэнд тэргүүн хатагтай саатуулагдаж байх үедээ ял сонсож болзошгүй анхны тохиолдол болж байгаа аж.

Өдгөө 52 настай Ким Гён Хи 2010-2012 оны хооронд BMW компанийн диллер “Deutsch Motors” компанийн хувьцаатай холбоотой үнийн залилангийн схемд оролцож, хувьдаа дор хаяж 800 сая воны ашиг олсон хэмээн буруутгагдаж байгаа юм. Мөн Ким Гён Хи нэгэн сүмийн пастораас тансаг цүнх, үнэт эдлэл зэрэг бэлэг авсан нь тогтоогджээ.

Өнөөдөр болох шүүх хурлын хүрээнд уг сүмтэй холбоотой хахуулийн хэрэг, “Deutsch Motors”-ын хувьцааны залилан, сонгуулийн үйл явцад хууль бусаар нөлөөлсөн гэх гол асуудлуудыг төвлөрүүлэн хэлэлцэхээр болсон байна.

Өмнөд Солонгосын прокурорууд өнгөрсөн сард Ким Гён Хид 15 жил хорих ял, 2 тэрбум воны торгууль ногдуулах саналыг шүүхэд гаргажээ. Харин Ким Гён Хи өөрийгөө буруугүй хэмээн үзэж байгаа гэнэ.

Ким Гён Хи 2022 онд Сөүл хот дахь нэгэн оффист хүнээс тансаг зэрэглэлийн цүнх бэлгэнд авч байгаа бичлэг нь 2023 онд ил болжээ. Өмнөд Солонгосын хуулинд төрийн албан тушаалтнууд болон тэдний эхнэрийг нэг дор 1 сая воны үнэ бүхий бэлэг хүлээж авахыг хориглодог аж. Ким Гён Хи сүмийн пастораас тансаг зэрэглэлийн цүнх бэлгэнд авснаа хүлээн зөвшөөрсөн ч гэлээ ашиглахгүйгээр буцаан өгсөн хэмээн мэдүүлсэн байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *