Их Британийн Ерөнхий сайд “Манчестер Юнайтед”, “Арсенал” багийн хооронд болсон тоглолтын хөлбөмбөгийг Ши Жиньпинд бэлэглэжээ


Их Британи улсын Ерөнхий сайд Кир Стармер Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй өнөөдөр Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааг сэргээх асуудлыг ярилцлаа. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Хятадад 3 хоногийн айлчлал хийж байгаа юм. Энэ нь Их Британийн Ерөнхий сайд 2018 оноос хойш Хятадад хийж буй анхны айлчлал болж байна. Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа Кир Стармер Хятадын Ерөнхий сайдтай хамт Хориотой хотыг очиж үзэхээр төлөвлөжээ.

Их Британийн Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед”, “Арсенал” багийн хооронд болсон тоглолтын хөлбөмбөгийг Ши Жиньд бэлэглэжээ. Тус тоглолтод “Манчестер Юнайтед” баг “Арсенал”-ыг талбайд нь 3:2 харьцаагаар буулгаж авсан юм. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “Манчестер Юнайтед” багийн хөгжөөн дэмжигч гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *