Хэнтий аймагт алга болсон хүүг цагдаагийн байгууллагын албан хаагчид олсон байна. Тус аймгийн Цагдаагийн газарт энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 20 цаг 30 минутад “Манай хүү 07 цаг 50 минутын орчимд хичээлдээ явахаар гэрээсээ гараад одоо хүртэл ирэхгүй байна” гэх дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа явуулж, 13 настай, эрэгтэй “О”-г өчигдөр /2026.01.30/ 21 цаг 20 минутын орчимд олж, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгчээ.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аливаа эрсдэлээс болгоомжилно уу!
