Хуурамч шошго улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ


Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор иргэд та бүхэн үйлдвэрлэгч нь тодорхой бус, хаяг шошгын зөрчилтэй архи согтууруулах ундаанаас татгалзаж, эрсдэлтэй, хууль бус худалдаа хийхээс болгоомжлоорой.

2026 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Замын-Үүд дэх гаалийн газарт 202,863 ширхэг импортын согтууруулах ундааны онцгой албан татварын хуурамч тэмдгийг улсын хилээр, хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн таслан зогсоожээ. Ийнхүү холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мөн манай улсад хуулийн дагуу импортлогдож байгаа болон татваргүй барааны дэлгүүр чөлөөт бүсэд худалдаалагдаж буй бүх төрлийн согтууруулах ундааны гарал үүслийг гаалийн байгууллага бичиг баримтын түвшинд шалган баталгаажуулж, лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт тавьж ажиллаж байна. Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан АНУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудаас цахим орчноор болон бусад худалдааны платформуудаар дамжуулан согтууруулах ундааны зүйлс худалдах, захиалга авах мөн шуудан, карго илгээмж ашиглан хувь хүмүүс согтууруулах ундаа улсын хилээр нэвтрүүлэх, хүлээн авах зэрэг хууль бус үйлдлүүд гарч байгаа тул иргэд та бүхэн хууль журмыг чандлан сахихыг анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *