Цахилгаан таслах хуваарь гаргадаг ч таслахгүй байгаа


“ДЦС-4”-ийн долдугаар зууханд гэмтэл гарсныг засварлаж дууссан. Харин  Бөөрөлжүүтийн цахилгаан станц нүүрсний хангамжийн тал дээр асуудалтай байгаа тул цахилгааны хязгаарлалтыг үргэжлүүлж байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан олон нийтийн зүгээс цахилгааны хязгаарлалт хуваарийн дагуу хийгдэхгүй байгааг шүүмжилж байна.

“Би 13-р хороололд амьдардаг.Тухайн хэсгийн цахилгааныг өнөөдөр хязгаарласан бол маргааш өнжих гэх мэтчилэн байдлаар хязгаарладаг. Зарим үед цахилгаан таслах хуваарь байдаг ч огт тасалдаггүй.

 “Хуваариасаа 1-2 цагийн хойно цахилгаан тасална. Харин буцааж холбохдоо мөн л цагаасаа хойш. Гэртээ харихад тоггүй байх муухай. 7-9 цагт тасална гэчихэд 9-10 цагт шууд тасалчихдаг.”

“Хуваариас өдөрт нэг удаа цахилгаан таслах нь гэж ойлгосон. Гэтэл өдөр 2-3 удаа таслах нь хүндрэлтэй байна. Цагаа барьдаггүй”.

 “Манай сургуульд гэхэд цахилгаан хэлэхгүй тасалснаас үүдэн оюутнууд лифтэнд гацах тохиолдол байна”.

Диспетчерийн үндэсний төвөөс мэдээллэхдээ цахилгааныг цагт нь тасалж, өгч байгаа. Хугацаандаа цахилгаанаа холбохгүй байна гэх гомдол олон ирж байгаа нь цахилгаан дамжуулах сүлжээ компаниудтай холбоотой хэмээн тайлбарллаа. Хуваарьт цахилгааныг  1 цаг хязгаарлахаар заасан. Гэвч бодит байдал дээр түүнээс илүү хугацаагаар хязгаарлаж байгааг иргэд дурдсан юм. Тэгвэл цахилгаан хязгаарлах хуваарийн хэлбэлзлийн талаар Диспетчерийн үндэсний төвийн ТДА-ны ахлах инженер О.Наранбаатараас тодрууллаа.

-Улсын хэмжээнд хэдэн мегаваттын эрчим хүчний дутагдалд орсон бэ?

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцад доголдол үүссэнээс улбаалж 100-15 мегаваттын дутагдалтай байна. Өдөрт 70-100 мегаватт эрчим хчүийг бид хязгаарладаг. Бид Бөөрөлжүүлтйин цахилгаан станцаас 300 мегаваттын эрчим хүчээр авдаг. 

Цахилгаан хязгаарлах хуваарь гаргасан хэдий ч мөрдөгдөхгүй байгааг олон нийтийн зүгээс шүүмжилсэн. Энэ нь ямар шалтгаантай вэ?

 -Цахилгаанаа хугацаандаа тасалдаггүй. Мөн буцааж холбохдоо уддаг гэх гомдол түгээмэл байна. Бидний хувьд цахилгаан хязгаарлах шаардлага гарвал цагийн хуваарийн дагуу тасална. Харин шаардлагагүй бол хуваарь гаргасан ч таслахгүй байх боломжтой. Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станц өнөөдөр 200 мегаваттаас дээш ачаалалтай бол хязгаарлалт хийгдэхгүй. Хэрэв цахилгаан тасраад нэгээс илүү цаг болбол цахилгаан дамжуулах сүлжээ компаниуд холболтоо удаан хийж байгаа гэсэн үг.

Нөхцөл байдал хэзээ хэвийн болох вэ?

Бөөрөлжүүтийн станц дээр байдал хүнд нүүрс нойтон, бункер бөглөрсөн. 100 гаруй инженер техникийн ажилчид 24 цагаар ажиллаж байна. Энэ байдал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *