Нийслэлийн Түргэн тусламжийн төв хоногт дунджаар 1500 орчим дуудлага хүлээн авдаг. Үүний 50 орчим хувь нь оройн 16 цагаас шөнийн 00 цагийн хооронд ирдэг байна. Тус төт 2 сарын 1-нээс эхлэн, 10 эмч, 10 жолоочоор хүний нөөцөө нэмсэн бол
нийслэлийн хөрөнгө оруулалтаар 5 машинаар паркаа шинэчилжээ. Хамгийн ачаалал ихтэй буюу 16:00-00:00 цагийн хооронд түргэн тусламжийн 10 багийг хөдөлгөөнт байдлаар ажиллуулж эхэллээ. Ингэснээр яаралтай дуудлагын 85-87 хувьд нь 20 минутын дотор очих боломж бүрджээ. Үүнээс өмнө дуудлагын 70–72%-д нь 20 минутад очдог байв.
Түргэн тусламжийн 5 машин, 10 эмч, 10 жолооч нэмэгджээ
