Улаанбурхны 3 тун вакцин хийлгэсэн бол нэмэлт дархлаажуулалтад хамрагдахгүй


Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт орон даяар 10-15 насны хүүхдүүдийн дунд өрнөж байна. Уг нь уг өвчний дархлаажуулалт 2 тунтай. 2 тун вакцин хийлгэсэн бол хүүхдийн биед улаанбурхан өвчний эсрэг биет үүсэж, насан туршийн дархлаа тогтох учиртай. 10-15 насны хүүхэд 440 мянга байдаг. Тэдний дархлаажуулалтын тухай мэдээлэл бүрэн бүртгэгдээгүй байдагтай холбоотойгоор нэмэлт дархлаажуулалт хийх шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргажээ.

Дархлаажуулалтын мэдээлэл 2018 оноос “И-Монголиа” цахим системд бүртгэгдэж эхэлсэн. Түүнээс өмнөх вакцинжуулалтын бүртгэл хангалтгүй учраас нэмэлт дархлаажуулалт шаардлагатай гэж үзжээ.

2025 онд улаанбурхан өвчнөөр 14 мянган хүүхэд өвдсөн. Тархалт 10-15 насныхны дунд өндөр байгаа юм. Уг өвчний 2 тун вакцинд хамрагдсан ч халдвар авсан 10-15 насны хүүхдүүдээс 1 хүүхэд хүндэрсэн байна. Бусад хүүхдийн өвчний явц хөнгөн байжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *