Баянхонгор аймаг олон улсын жишигт нийцсэн сургуультай боллоо


Баянхонгор аймгийн “Соого сейко” сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийн сурагчид олон улсын жишигт нийцсэн шинэ хичээлийн байртай болсон юм. Япон улсын Ойта мужтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор аймагт 20 жилийн өмнө 320 хүүхдийн багтаамжтай “Найрамдал” нэртэй сургууль ашиглалтад орж байсан нь ийнхүү өргөтгөл шинэтгэл хийжээ.

Шинэ барилга ашиглалтад орсноор өмнө нь гурван ээлжээр хичээллэж байсан нөхцөл бүрэн арилж, 1100 гаруй сурагч хоёр ээлжээр аюулгүй, эрүүл, таатай орчинд суралцах боломж бүрдэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *