Визийн хугацаа хэтрүүлэн, хууль бусаар амьдарч байсан Гана улсын иргэнийг албадан гаргажээ


Сүүлийн жилүүдэд Гана улсын иргэдэд аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаатай аяллын цахим виз олгож байгаа хэдий ч визийн хугацаа хэтрүүлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчлүүд нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Монгол Улсад жуулчин ангиллын К2 ангиллын визээр ирээд визийн хугацаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байсан Бүгд Найрамдах Гана Улсын иргэнийг албадан гаргалаа. 2024 онд Монгол Улсын хилээр нэвтэрсэн бөгөөд хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлэн торгох шийтгэл ногдуулж, хоёр жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар тогтоон албадан гаргажээ.

Мөн 2025 онд Гана улсын нийт 10 иргэнийг албадан гаргасан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргагдсан талаар ГИХГ-аас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *