Вакум цонхыг нь эвдэж гар утас, мөнгөн аяга, хөөрөг хулгайлжээ


Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос үүдэн эд хөрөнгөө хулгайд алдах тохиолдол цөөнгүй бүртгэдэг. Тэгвэл нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүрэгт “Хулгайч орсон байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллага бүртгэсэн. Дээрх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б” нь байшингийн вакум цонхыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, Samsung маркийн гар утас, мөнгөн аяга, улаан толгойтой чулуун хөөрөг, улаан чулуун хөөргөний толгой, цагаан өнгийн металл бөгж хулгайлсныг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг он гарснаас хойш нийслэл, орон нутгийн хэмжээнд 214 бүртгэжээ. Иймд иргэд та бүхэн орон байраа удаан хугацаанд орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ /төмөр хаалт/ хийж, хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *