Чулуун-Овооны замд гарцаар гарч байсан 2 сурагчийг мөргөжээ


Өчигдөр буюу хоёрдугаар сарын 3-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр мөргөсөн байна” гэх дуудлага цагдаагийн байгууллага бүртгэсэн байна. Дуудлагын дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ослын газар очиход Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуун-Овооны ойролцоо төв зам дээр 8 дугаар ангийн 2 сурагчийг гарцаар гарч байх үед нь жолооч Г нь машинаараа мөргөсөн нь тогтоогдож, шалгалт үргэлжилж байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний 1 дүгээр сард “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг нийт 446 үйлдэгдсэн. Мөн өнгөрөгч 2025 онд хүүхэд өртсөн 1230 зам тээврийн осол бүртгэгдэж 67 хүүхдийн амь хохирч, 991 хүүхэд гэмтсэн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *