Төв Миг Вулвс анх удаа дээд лигийн аварга болов


Волейболын Үндэсний дээд лигийн тоглолтууд шувтрах тийшээ хандаж байна. Эрэгтэй аварга багийн нэр тодорсон бол эмэгтэй аварга баг тодорход маш цөөхөн тоглолтууд үлдлээ. Дээд лигийн талбайд болсон медалийн төлөөх тоглолтуудыг тоймлон хүргэе.

Дээд лигийн тоглолтуудыг PSN5 болон Nsports суваг шууд дамжуулан үзүүлж буй. Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчид

  • Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!
  • Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!
  • DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!

30 жилийн түүхтэй Волейболын Үндэсний Дээд лигт орж ирсэн эхний жилдээ финалд шалгарна гэдэг шинэ багуудын хувьд том амжилт. Яг үүнийг Төв Миг Вулвс өнгөрсөн жил үзүүлж Мега старстай аваргын төлөө тоглож анхны мөнгөн медалиа хүртэж байлаа. Харин энэ жил тэд улам хүчтэй эргэн ирж аваргын цомыг багаараа өргөлөө. Тэдний аварга авах замыг энэ улиралд ямар ч баг зогсоож чадсангүй. Улирлын нэгдүгээр тойргоос эхлээд л Төв Миг Вулвс аваргын төлөө өрсөлдөх хүчтэй багуудын нэрээр шууд яригдаж эхлэв. Ингээд л тэд бүтэн 5 сарын турш үргэлжилсэн лигт замаасаа хазайлгүй Аваргын цувралд Алтайн барс Хилчин клубийг 4:0-ын харьцаатай буулган авч аварга боллоо.

Төв Миг Вулвс анх удаа дээд лигийн аварга боллоо

Өнгөрсөн улиралд Мега старсд 3:0-ээр финалд хожигдож байсан бол энэ жил 4:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авлаа. Үүнээс энэ баг ямар чанартай, хүчтэй болсныг харж болно. Өмнөх жилүүдэд аваргын цувралын тоглолт 5 тоглолтоор шийдэгддэг байсан бол энэ жилээс 7 тоглолтоор шийдэгддэг болсон. Цувралын 4 дэх тоглолт 5 ээлжээр шийдэгдсэн ч 5 ээлжийн тоглолтод Төв Миг Вулвсын тоглогчид талбай дээр аваргын баяраа тэмдэглэж бүжиглэж байлаа. тус тоглолтод Багийн ахлагч М.Цэрэнбаатар, З.Цэнд-Аюуш, Перетто, Винит Жером нар шилдэг тоглолтоо үзүүлсэн юм. Төв Миг Вулвс ийнхүү лигийн аварга болсноор Лигийн алт мөнгөн медальтай болж байна. Мөн багийн ахлагч М.Цэрэнбаатар Лигийн 4 удаагийн аварга гэсэн ховор амжилтын эзэн болж байна.

Дархан Могулс Волейболын Үндэсний Дээд лигийн хүрэл медалийн эзэд боллоо

Дархан Могулс хүрэл медалийн төлөө Мега старстай таарч 3:1-ын харьцаатай цувралд ялалт байгууллаа. Тэд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд болж ховор амжилтыг бүтээв. Дарханы баг хасагдах шатанд Э.Энх-Амгалан, Б.Амар тэргүүтэй Натур баксыг ялж шалгарсан. Харин медалийн төлөөх тоглолтод Төв Миг Вулвст 3:1-ээр хожигдож Мега старстай хүрэл медалийн төлөө таарсан. Хагас шигшээ тоглолтод Дархан Могулсын гол тоглогч М.Уранбаярын тоглолт төдийлөн болоогүй. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод илүү сайн байв. Хоёр багийн сүүлийн тоглолтод Дархан Могулс хаалт, довтолгоогоор илүүрхлээ. Мегастарсд хожих боломж хэд хэдэн удаа гарч ирсэн ч боломжоо ашиглаж чадсангүй. Сүүлийн давуулалтыг Мега старсаас давуулсан ч хэт хүчтэй давуулах гэж оролдоод оноо алдав. Ингээд Дархан Могулс давуулалтаа оновчтой болгож эсрэг багийн довтолгоон дээр хаалт хийснээр тоглолт 5 дахь сетийн тоглолт 16:14-өөр өндөрлөв.

Тоглолтын шилдгээр 32 оноо авсан М.Уранбаяр тодорлоо. 28 довтолгоо, 3 хаалт, 1 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн. Түүнд багийн хамтрагч Васли 33 оноо авч тус хүргэсэн.

Мегас старс сүүлийн 6 жилд финалд шалгарсан гайхалтай амжилт энэ хүрээд тасарч байна.  Тэд 6 финалдахдаа 3 алт, 3 мөнгөн медаль хүртэж байсан том түүхтэй баг. Энэ удаагийн хожил нь дараагийн том түүхийн эхлэл байхыг ч үгүйсгэхгүй.  Тоглолтын дараа багийн ахлагч А.Даваажаргал: Маш сонирхолтой цуврал болсон гэж найдаж байна. Энэ бол багийн спорт, бид хожигдлоо. Гэхдээ харамсахгүй байна. Ойрд ингэж хожигдоогүй юм байна.” хэмээн ярьсан. Түүний энэ яриа энэ удаагийн хүрэл медаль авах авахгүй байх тийм чухал биш. Гол нь дараа жилүүдэд илүү хүчтэй эргэн ирнэ гэдгээ илэрхийлж байлаа. Харин эсрэгээрээ энэ лигийн хүрэл медаль Дархан Могулс багт хамгийн хэрэгтэй медаль байх нь гарцаагүй. Анхны улиралд оролцож буй залууст том урам зориг, итгэл найдвар өгөх нь ойлгомжтой. Тэдэнд медалийн өнгө чухал биш ямар нэг байдлаар медаль авах нь чухал байсан. Тийм ч учраас үзэгч фен, хамтран ажилладаг байгууллага гэр бүлийнхээ итгэл, сэтгэл, хичээл зүтгэлийг тэд унтраасангүй.

Ийнхүү эрэгтэй багуудын улирал өндөрлөлөө. Лигт анх удаа өрсөлдсөн Дархан Могулс Лигийн анхны медалиа авсан бол Төв Миг анхны аваргын алтан медалиа хүртлээ. Харин Алтайн барс Хилчин олон жилийн дараа финалдаж мөнгөн медалийн эзэд болж байна. Алтайн барс Хилчин клуб лигийн хамгийн том ууган клуб. Энэ жил клубийн 15 жилийн ой дээр тэд маш том амжилтыг гаргалаа. Харин эмэгтэй багийн тоглолтууд дуусаагүй. Үргэлжилсээр байна. Ямар баг Аваргын алтан цомыг өргөх бол…

Минтонет говь аварга болоход ганцхан хожил дутуу

Эмэгтэй багийн алтан медалийн төлөө Минтонетт Говь-Хобби Эйс багууд өрсөлдөж байна. Цувралын 4 дэх тоглолтын ялагч 5 ээлжийн тоглолтоор шийдэгдэж 3:2-оор Минтоннет говь ялалт байгуулж цувралыг 3:1-ээр тэргүүллээ. Энэ тоглолтод Минтонетт говь хаалт дээр илүү байлаа. Тэд багаараа 18 оноог хаалтаар авсан нь гол зөрүү байлаа. Багийн ахлагч Д.Эрдэнэбулган ээлжит сайн тоглолтоо үзүүлж багаа хожил руу хөтөллөө. Түүний хувьд 30 оноо авсан бол багийн хамтрагч Мизухо Оноуэ 20 оноо авч тэргүүллийг авсан. Одоо тэд лигийн аварга болоход ганцхан хожил хэрэгтэй. Харин Хобби Эйс лигийн аварга болоход боломж байсаар байна. хоёр багийн цувралыг Минтонетт говь илүүрхэж байгаа ч агуулгын хувьд Хобби Эйс тийм ч муу байгаа юм биш. Гол нь жижиг момент, хаалт, довтолгоо, тоглолтын төгсөлд тоглолтын хувь заяа шийдэдгдсээр байгаа. Дараа дараагийн тоглолтуудад Хобби Эйс илүү нямбай орж ирвэл тэдэнд аварга авах боломж бий. Тэд 3:1-ээс эргэн ирвэл шинэ түүх бүтээж нэгэн гайхамшгийг бүтээхийг үгүйсгэхгүй юм.

Хожсон нь баяраа тэмдэглэж, хожигдсон нь гэртээ харина

Хүрэл медалийн төлөө Хөвсгөл Севен старс-Хилчин Ти Жи гэсэн гал гарсан цуврал үргэлжилж байна. Цувралын 4 дэх тоглолтод Хөвсгөл Севен старс Хилчин Ти Жи-г хожсоноор цувралын харьцаа 2:2 болж тэнцэв. Одоо аль хожсон баг нь Лигийн хүрэл медалийн эзэд болно. Хож эсвэл харь гэдэг тоглолтод Хөвсгөлийн баг боломжоо хадгалж үлдсэн. Харин одоо хожсон нь баяраа тэмдэглэж, хожигдсон нь гэртээ харих цорын ганц тоглолт хоёрын багийн дунд үлдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *