“Илон Маскийн хөрөнгийн үнэлгээ 852 тэрбум ам.доллар хүрсэн” гэж “Forbes” сэтгүүл мэдээллээ. Ингэснээр Илон Маск 850 тэрбум ам.доллароос давсан хөрөнгөтэй анхны хүн болж, Дэлхийн хамгийн баян хүн гэдэг байр суурийг илт тасархай тэргүүлж байна.
Тэрбумтнуудын хөрөнгийн үнэлгээг хувьцааны болон компанийн үнэлгээн дээр нь тулгуурлаж гаргадаг “Forbes” сэтгүүл Илон Маскийн хөрөнгийн үнэлгээг $852 тэрбум гэж үнэлсэн байна. Илон Маск өөрийн “SpaceX” компаниар дамжуулан хиймэл оюун ухаан, сошиал медиа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “xAI” компанийг худалдан авч, мержер хийсний дараа “SpaceX” компанийн хувьцааны үнэлгээ 1.25 их наяд ам.доллар болж өссөн. Энэ нь Илоны хөрөнгийн үнэлгээг $852 тэрбум болоход нөлөөлжээ.
Өнгөрсөн 12-р сарын 15-нд хөрөнгө оруулагчид “SpaceX” компанийн үнэлгээг $800 тэрбум гэж тодорхойлсноор Илон Маск $600 тэрбумын хөрөнгөтэй, Дэлхийн анхны хүн болж байв.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад “Google” компанийг хамтран байгуулагч Ларри Пэйж 277.9 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр Илон Маскийн ард хоёрт бичигдэж байна. Илон Маск өөрийнхөө ард бичигдэж буй хоёр дахь баян хүнээс даруй 574.1 тэрбум ам.доллароор баян гэсэн үг юм.
Эх сурвалж: Forbes
