Украины хөлгүй цэргээр наргиа хийсэн Оросын комедианд 5 жил 9 сарын хорих ял оноожээ


Украины хөлгүй цэргээр наргиа хийсэн Оросын комедиан Артемия Останинд шүүхээс 5 жил 9 сарын хорих ял оноож, мөн 300,000 рубль буюу 13.9 сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ.

Оросын комедиан Артемия Останин Украины нэгэн хөлгүй цэргийн талаар наргиа хийсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн байна. Артемия Останин мөн Есүсийн талаар наргиа хийж, олон Христ шашинтны дургүйг хүргэсэн хэрэгт буруутгагджээ.

Шүүх хурлын үеэр Останин гомдоосон хүмүүсээсээ уучлал гуйсан ч гэлээ өөрийгөө буруугүй хэмээн үзэж, мөн хөлгүй цэргийн талаар ярьсан наргиа нь Орос-Украины дайнтай ямар ч холбоогүй байсан гэж мэдэгджээ. Гэсэн ч шүүхээс түүнд өршөөл үзүүлээгүй байна.

Орос улс 2022 онд Украинтай дайн зарласныхаа дараахан өргөн хүрээтэй цензурын хуулийг баталсан аж. Тус хуулийн дагуу Артемия Останинг цензурийн хуулийг зөрчсөн гэж үзэн ийнхүү ял оноохоор болсон байна.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *