АНУ болон Ираны эрх баригчид хоёр улсын харилцаа хурцдаж, цэргийн халдлага үйлдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлыг ярилцахаар Оман улсад уулзахаар товложээ. Хэрэв энэ уулзалт амжилттай болбол, талууд харилцан тохиролцож магадгүй хэмээн хүмүүс найдаж байна.
Иранд болж буй Засгийн газрыг эсэргүүцэх жагсаал хурцдаж, Ираны Засгийн газар олон мянган хүний аминд хүрсний дараа АНУ армиа Ойрхи Дорнодод байрлуулаад байна. АНУ-ын тал Ираныг цөмийн хөтөлбөрөө зогсоож, хадгалж байгаа баяжуулсан уранаа хаяхыг шаардаж байгаа юм. Харин Ираны тал “АНУ-тай хийх уг уулзалтаар цөмийн хөтөлбөрийн талаар ярихгүй” гэж мэдэгджээ. АНУ болон Ираны тал цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцсон эсэх нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт Трамп Ираныг хэрэв тохиролцоо хийхгүй бол бөмбөгдөнө гэж сүрдүүлж байв. АНУ бөмбөгдөгч онгоц, байлдааны шумбагч онгоц зэргүүдээс бүрдсэн асар том армиа Ираны нутаг дэвсгэрийн ойролцоо байрлуулаад байгаа юм. Хэрэв АНУ нутаг дэвсгэр лүү нь халдвал хариу довтолно гэж Ираны тал мэдэгдсэн.
Эх сурвалж: BBC
