Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 80 дуудлага бүртгэгджээ


Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хоёрдугаар сарын 05-ны өдөр нийт 2003 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс зөрчлийн шинжтэй 651, гэмт хэргийн шинжтэй 83 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 203 хэргийг нөхөн илрүүлжээ. Түүнээс гадна өнгөрсөн хоногт,

  • Хүний биед халдах-53
  • Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл-80
  • Хулгайлах-26
  • Эрүүлжүүлсэн-118

Сүгтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-45 дуудлага мэдээлэл тус тус бүртгэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *