“Милан, Кортина” өвлийн олимп маргааш орой эхэлнэ


Хүн төрөлхтний их цэнгэл баяр, өвлийн олимпын XXV наадам Итали улсын Милан хотын 80.000 хүний суудалтай алдарт Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар бямба гаргийн шөнийн 03:00 цагт эхлэх юм. Нээлтийн үйл ажиллагаа олон байрлалд зэрэг зохион байгуулагдаж, Предаццо, Ливиньо, Кортина, Ампеццо хотод төлөөлөгчид жагсана.

Өвлийн олимпын нээлтэд Итали болон олон улсын уран бүтээлчид оролцоно. АНУ-ын поп од Мэрайя Кэри нээлтийн тоглолтод оролцох аж.
Спортын 16 төрлийн 116 багц медалийн төлөө 92 улсын 3000 гаруй тамирчин өрсөлдөх уг олимпод Монгол Улсаа төлөөлж 3 тамирчин өрсөлдөнө.

  • А. Ариунбат – Уулын цана
  • Б. Ачбадрах – Гүйлтийн цана
  • Э. Ариунтунгалаг – Гүйлтийн цана

Олимпын нээлтийг 60,000 орчим үзэгч үзнэ гэсэн тооцоо гарсан байна. Итали улс түүхэндээ 4 дэх удаагаа өвлийн олимпын наадам хүлээн авч байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *