“Хакүхо кап”-аас 1 алт, 2 мөнгөн медаль хүртжээ


Японы Токио хотын “Тоёото арена”-д мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сүмо бөхийн өсвөр үеийнхний тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. 16 дахь удаагийн эл тэмцээнд 18 орны нийт 1305 тамирчин оролцсон байна. Монгол Улсын тамирчид уг тэмцээнд 2 насны ангилалд оролцож, 1 алт, 2 мөнгөн медаль хүртжээ. Тухайлбал: 12 насны ангилалд 192 тамирчин өрсөлдөхөд Н.Сүнгэрэл II байрт шалгаран, медалийн тавцанд зогсов. 13-15 насанд 384 тамирчин хүч үзэхэд Т.Чилүгэн алт, Ө.Хашмаргад мөнгөн медаль хүртэв. Уг тэмцээнд Т.Чилүгэн 2 жил дараалан түрүүлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *