Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 сумааас аюулт үзэгдэл, ослын 79 удаагийн дуудлага онцгой байдлын албанд иржээ. Уг дуудлагын дагуу төв, орон нутгийн ОБГ-ын албан хаагчид 9 иргэний амийг аварч, утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг нь хангажээ.
Нийт дуудлагын 70 нь объектын гал түймэр, 1 нь газар хөдлөлт, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослынх байв.
