Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал Н.Лхажий өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө


Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Н.Лхажий захирлын хүсэлтийг хэлэлцэн ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Н.Лхажий нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн захирлын ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл 2026 оны нэгдүгээр сарын 30-нд хуралдаж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнг ТУЗ-ийн шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, Н.Лхажийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлаар томилсон юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *