Бүх нийтийн их цэвэрлэгээнд 300 гаруй алба хаагч оролцож байна


Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг хийж байна. Хот нийтийн аж ахуй 45 байгууллагын 3000 гаруй алба хаагч 700 гаруй техник хэрэгслээр ажиллаж байгаа талаар Улаанбаатар захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд уртасгасан цагаар шуурхай тээвэрлэж, тээвэрлэлтийн давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлж буй юм. Цэвэрлэгээ энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Иймд дүүрэг, хороод, ААН байгууллага, иргэдийг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *