Сарлагийн цэвэр сүүгээр хийсэн “Мont-Yak” брэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Шангри-Ла худалдааны төвд гарч байна. Таван төрлийн амтат ааруулан амттан, дөрвөн төрлийн аарцан амттан, 100 хувь органик гэрчилгээтэй гурван төрлийн амтат хайлмаг зэрэг сар шинийн өдрүүдэд таны ширээг чимэх чанар стандарт хангасан бэлгийн багцаас сонголт хийх боломжтой.





Зөвхөн цагаан сарын баярын өдрүүд гэлтгүй өдөр бүрийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн ч борлуулагдаж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 9-11-ны хооронд үргэлжилнэ.



