Гадаад улсын иргэн С.М, Ж.Т, Л.Ж гурав, Монгол Улсын иргэн М.Н-тэй хамтран, өнгөрсөн жил Монгол Улсын хилээр 3.3 кг алт хууль бусаар нэвтрүүлэх гээд баригдсан юм. Уг хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь хууль хяналтын байгууллага илрүүлэн шалгаж, уг этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Энэ хэргийг шалгаж дууссан тул прокурор уг заалтаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шижүүллээ.
Хилээр 3.3 кг алт хууль бусаар нэвтрүүлэх гээд баригдсан 3 гадаад, 1 монгол иргэний хэргийг шалгаж дуусжээ
