“Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийг Үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн эхээр нь эгшиглүүлнэ


Үндэсний урлагийн их теартынхан УГЗ, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Э.Чойдог-100 жил” хүндэтгэлийн тоглолтыг үзэгч олондоо толилуулах нь. Уг хүндэтгэлийн тоглолт энэ сарын 27-нд болох аж.

Түүний I симфони буюу 1961 онд бүтээсэн “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийг Үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн эхээр нь эгшиглүүлэх юм.

Нэрт хөгжмийн зохиолч Э.Чойдог нь “Монголын сайхан орон” I симфони, “Жалам хар” бүжгийн хөгжим, “Миний ээж” “Саальчин бүсгүй” тэргүүтэй олон бүтээлээрээ нь Монголын ард түмний зүрх сэтгэлд хоногшсон нэгэн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *