Канадын баруун хэсэгт орших Бритиш Колумбия мужийн Tumbler Ridge сургуулийн орчинд буутай этгээд гал нээсний улмаас 9 хүн амиа алдаж, 25 хүн гэмтжээ.
Амиа алдсан 9 хүний 6 нь Tumbler Ridge сургууль дотор амиа алдсан бол, 1 хүн эмнэлэг рүү явах замдаа амиа алдсан байв. Харин үлдсэн хоёр нь сургуулийн ойролцоо орших байранд нас барсан байдалтай олджээ. Тус халдлагын улмаас мөн 25 хүн хөнгөн зэргийн гэмтэл авсан байна.
Харин гал нээсэн этгээд өөрөө сургууль дотор амиа хорлож нас барсан байдалтай олдсон байна. Эрх баригчид гал нээсэн этгээдийг хэн гэдгийг нь олж тогтоосон ч нэр, хүйсийг нь зарлахаас татгалзжээ. Гал нээсэн этгээд эмэгтэй хүн байсан гэж зарим эх сурвалж мэдээлсэн байна.
Цагдаа нар гал нээсэн этгээд тухайн сургуультай ямар холбоотой, яагаад гал нээснийг нь олж тогтоохоор ажиллаж байна гэв.
Эх сурвалж: CNN
