2030 онд баялгаас хүртэх өгөөжид юу юуг тусгахыг тохиролцоно


Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах хэлэлцээрийг өчигдөр Засгийн газар 4 компанитай байгуулсан. Тодруулбал 2030 он гэхэд “Энержи ресурс” ХХК, “Хангад Эксплорэйшн” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Ачит Ихт” ХХК-дын өгөөжийн 60 хувийг засгийн газар эзэмших хэлэлцээр юм. Гэхдээ уг хэлэлцээрийг талууд нарийн тохиролцож өгөөж гэдэгт юу юуг хэдэн хувиар оруулахаа нарийн тодорхойлох учиртай. Байгалийн баялгийн 34 хувийг төр эзэмшсэнээр хөрөнгө оруулалтын зардал үүсэх эрсдэлтэй учраас төр хувьд очсон ордуудаас хувь эзэмшилгүйгээр татвар авах замаар өгөөжөө нэмэгдүүлэх бодлого барьж байгаа юм.

Нэг үгээр бол ашигт малтмал ашигласны татвар, гэнэтийн ашгийн татвар, газар ашигласны татвар, орлогын татвар зэргээр аль татварыг хэдэн хувиар тогтоохоо талууд тохиролцсоны дараа УИХ-аар хэлэлцээрийг батлуулах юм.

Стратегийн болоод үүсмэл ордуудыг эзэмшиж байгаа компаниудтай хийх хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд ахиад 4 компанитай засгийн газар хэлэлцээр хийх тохиролцоонд хүрчээ.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *