Трамп “Эпштейний талаар хүн бүр мэднэ” гэж өөрт нь хэлж байсныг цагдаагийн газрын дарга асан хүн илчилжээ


АНУ-ын Флорида мужийн цагдаагийн газрын дарга асан хүн 2006 онд Доналд Трампаас дуудлага хүлээн авч, Трамп “Эпштейний зан авирын талаар хүн бүр мэднэ” гэж өөрт нь хэлж байсан талаар саяхан ил болсон Холбооны Мөрдөх Товчооны баримтад дурджээ.

Тус баримт нь Холбооны Мөрдөх Товчооны 2019 онд хийсэн ярилцлагын баримт аж. Флорида мужийн цагдаагийн газрын дарга асан Майкл Райтер гэдэг хүн Холбооны Мөрдөх Товчоонд тус мэдэгдлийг өгч байжээ. Тэрбээр 2006 онд Майклын цагдаагийн газрын хэлтэс Эпштейний талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлж байх үед Трамп өөр рүү нь залгаад “Та нар түүнийг зогсоох гэж оролдож байгаа нь яамай даа. Эпштейн ийм юм хийдгийг хүн бүр мэднэ” хэмээн хэлж байсан гэж мэдэгдсэн байна.

Доналд Трамп өөрийгөө Эпштейнтэй ямар ч холбоогүй, мөн Эпштейний хэргийн талаар огт мэддэггүй байсан гэж үргэлж үгүйсгэдэг билээ. Тэгвэл 2006 онд Трампын хийсэн уг дуудлага Трампын юу мэддэг байсан талаар эргэлзээ төрүүлж эхэлж байна.

2019 онд Эпштейн хүний биеийг үнэлүүлсэн хэргээр баривчлагдах үед сэтгүүлч нар Трампаас “Та Эпштейний хэргийн талаар ямар нэг зүйл сэжиглэж байсан уу?” гэж асуухад Трамп “Би тэр талаар огт мэддэггүй байсан. Би юу ч мэдэхгүй. Би түүнтэй харилцаагүй олон жил болж байна” хэмээн булзааруулж байв.

Мөн Гислейн Максвелл Эпштейний “Туслах” ба “Тэр бол маш муу хүн. Максвеллийг сайн шалга” хэмээн Трамп өөрт нь хэлж байсан гэж Майкл Райтер мэдэгджээ. Гислейн Максвелл Эпштейн агсанд насанд хүрээгүй хүүхдүүдийг зуучилж олж өгсөн хэргээр 2021 онд баривчлагдаж байсан аж.

Мөн Флорида мужийн цагдаа нар анх Эпштейнийг шалгаж эхлэх үед тэдэн рүү “хамгийн түрүүнд залгасан хүмүүсийн нэг нь Трамп байсан” гэж Флорида мужийн цагдаагийн газрын дарга асан Майкл Райтер Холбооны Мөрдөх Товчоонд мэдээлж байжээ. Тэгэхээр Трамп Эпштейний хэргийн талаар мэддэггүй биш харин маш сайн мэддэг байсан болж таарлаа.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *