Шатахууны нөөцийн савтай болтлоо манай улс ОХУ-ын хилийн бүсэд шатахууны агуулах түрээслэнэ


Шатахууны нөөцийн агуулах савтай болчихвол Монгол улс шатахууны хомсдолд орохгүй гэдэг дүгнэлтийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдэгддэг. Тэгвэл УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд дээрх асуудал яригдаж, нааштай шийдэгдэх шатандаа орсон тухай салбарын сайд мэдээлжээ. Шатахууны нөөцийн агуулах барих ажлыг 2 жилд хийх төлөвлөгөөтэй байгаа юм. Харин шатахууны нөөцийн савтай болтол ОХУ-тай хиллэдэг нутаг дэвсгэрийн ойролцоо шатахууны агуулах түрээслэх асуудлыг хэлэлцсэн байна.

Монгол улс ОХУ-ны засгийн газартай шатахууныг тогтмол нийлүүлэх тухай хэлэлцээрийг огт байгуулаагүй явж ирсэн байна. Тэгвэл энэ удаагийн спикерийн айлчлалын үеэр нефтийн бүтээгдэхүүнийг хойд хөршөөс тогтмол нийлүүлэх хэлэлцээрийг албажуулахаар тохиролцжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *