Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, цүнхтэй эд зүйлсийг аваад явсан байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 30 настай эмэгтэйг 16-20 насны А нарын бүлэг этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэлдээ хүчээр суулган хүчирхийлэхээр завдаж, дээрэмдсэн болох нь тогтоогдсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Мөн дээрх этгээдүүд нь өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан болохыг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Иймд иргэд та бүхэн шөнө оройн цагаар гэрэлтүүлэг муутай, хяналтын камергүй, олны хөл хөдөлгөөн багатай газраар ганцаараа аль болох зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган, хүчирхийлэхийг завджээ
