Лаа, хүж, зулыг асаалттай ил орхихгүй байхыг санууллаа


Он гарсаар өнөөдрийн хүртэл 519 удаагийн ахуйн хүрээний гал түймрийн дуудлагыг онцгой байдлын байгууллага бүртгэжээ. Статистикийн өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад 12.3 хувиар өссөн байна. Гал түймэрт 18 иргэн өртөж нас барсан бол 10 иргэн түлэгдэж, гэмтсэн. Харин онцгой байдлын байгууллагын алба хаагчид 3 иргэний амь насыг авран хамгаалж, 81 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Иймд сар шнийн баяраар иргэд, аж аухйн нэгж байгууллагуудыг аюулгүй байдлыг хангаж, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагахыг санууллаа.

-Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,

-Лаа, хүж, зул зэргийг асаалттай ил орхихгүй байх мөн галд өртөх эрсдэл бүхий шатах материалтай  ойролцоо асаахгүй байх,

-Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,

-Цахилгааны хэт ачааал үүсгэхгүй байх,

-Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх

-Үнс нурмаа ил задгай асгахгүй байхыг зөвлөлөө


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *