Гол, нуурын мөс 5 см-ээр нимгэрчээ


2 дугаар сарын 21-ний байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 20-175 см зузаан мөсөн бүрхүүлтэй боллоо. Харин Эг, Хараа, Чулуут, Халх болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5 см нимгэрсэн байна.
Иймд зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй тогтсон байна. Иймд мөсний даац тээврийн хэрэгсэл, мал, хүн явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг ОБЕГ онцгойлон анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *