“Хархорин” маргааш, “Нарантуул” лхагва гарагт үүдээ нээнэ


Сар шинийн баяр болж байгаатай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүд амарч байгаа. Тэгвэл томоохон захуудын ажиллах хуваарийг танилцуулъя. “Шонхор” зах энэ сарын 23-наас буюу өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн бол “Хархорин” худалдааны төв энэ сарын 24-нөөс, “Нарантуул”, “Дүнжингарав” худалдааны төв нөгөөдрөөс буюу лхагва гарагт хэвийн үйл ажиллагаандаа шилжих хуваарьтай байна.

Сар шинийн баярын өдрүүдэд амарсан зарим зах, худалдааны төв өнгөрсөн амралтын өдрөөс буюу 2-р сарын 21-нээс ажиллаж эхэлсэн. Үүнд, “100 айл” барилгын материалын дэлгүүр, “Алтжин бөмбөгөр” худалдааны төв, “Максмолл” худалдааны төв, “1000 нэр” худалдааны төв, “Билэг” их дэлгүүр зэрэг багтаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *