“Бүргэдийн баяр”-ыг өргөжүүлэн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болгоно


Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон бүргэдийн баяр зохион байгуулдаг. Энэ жил “Бүргэдийн баяр” арга хэмжээг өргөжүүлэн, анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болгож зохион байгуулна хэмээн нийслэлийн Аялал жуулчлалын газар мэдээллээ. 

Бүргэдийн баяр гуравдугаар сарын 7-8-ны амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 20 дахь жилдээ болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *