Сураггүй болсон сэтгэцийн өөрчлөлттэй иргэнийг эсэн мэнд олжээ


Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн иргэн /сэтгэцийн өөрчлөлттэй/ А нь хоёрдугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчимд хажуу айлаасаа гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага мэдээлэл мөн өдрийн 23:40 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан хоёрдугаар сарын 23-ны өдрийн 01:55 цагаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 08:50 цагт сураггүй болсон газраас баруун урд зүгт 8 км-т, “Мухар-Эрэг” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *