Хавдрын эсрэг өдөрт зориулсан сэтгүүлчдийн шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа


Хавдар Судлалын Үндэсний Төвөөс “Хавдрын эсрэг анхаарал хандуулах” Дэлхийн өдөрт зориулсан сэтгүүлчдийн шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна. Уг уралдааны гол зорилго нь хавдрын эрсдэлт хүчин зүйлс, шалтгаан, урьдчилан сэргийлэлт, тусламж үйлчилгээний талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, тэдний дуу хоолойг илэрхийлэх, эрүүл амьдралын зан үйл, хэв маягийг сурталчлан таниулахад оршино.

Сэдэв:

  • Хорт хавдрын асуудлаарх бодлого эрх зүй, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд
  • Хавдрын тусламж үйлчилгээ ба эрүүл мэндийн даатгал Хооллолт ба хавдар
  • Тамхины хор уршиг ба хавдар
  • Дэлгэцийн хэрэглээ, хөдөлгөөний хомсдол хавдрын эрсдэл болох нь
  • Хэвийн бус ажлын нөхцөл ба хавдрын эрсдэл
  • Хавдрыг даван туулах үед тохиолдох сэтгэл зүйн асуудлууд
  • ХПВ-ийн эсрэг дархлаажуулалт, ач холбогдол
  • Элэгний В вирусийн эсрэг дархлаажуулалт ба хорт хавдар
  • Хорт хавдрын эрсдэлт шалтгаан, хүчин зүйлсийн хор хөнөөл, түүнийг бууруулах арга замууд
  • Манай улсад зонхилон тохиолдож буй хорт хавдрууд, түүнээс урьдчилан сэргийлэх арга замууд
  • Зонхилон тохиолдох хавдруудын эрт илрүүлэг
  • Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ ба амьдралын чанар
  • Хавдрыг даван туулах ба амьдралын чанар Хорт хавдар ба хүний эрхийн тулгамдаж буй асуудлууд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *