Буйр нууранд гэр бүлийн 4 хүн амиа алджээ


Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Буйр нууранд өчигдөр 14:00 цагийн үед “Приус-30” маркийн машинтай нэг гэр бүлийн 6 хүн цөмөрч, 2 нь амьд гарч, 4 хүн эндсэн байна. Сүхбаатар аймгийн нэг гэр бүлийн 3 том хүн, 3 хүүхдийн хамт золголт хийгээд буцаж явсан аж. Машинаас 1 том хүн, 1 хүүхэд эсэн мэнд гарчээ.

Усны дроноор шалгахад авто машины хаалга хаалттай цонх бүтэн байгаа нь тодорхой болжээ. Дорнод аймгаас гүнийн шумбагч нар осол болсон газарт ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн гол нууруудын мөсний дундаж зузаан цаг уурын хэмжилтийн цэгүүдэд 73-116 см байна. Хэрлэн голын мөсний дундаж зузаан 79 см буюу өмнө оны мөн үеийнхээс 11 см бага, Улз гол уртын дагууд мөсний зузаан нь 70-115 см буюу ноднин жилийн өдий үеийнхээс 6-30 см их байгаа бол Халх голын мөсний дундаж зузаан 100-107 см буюу өмнөх жилийнхээс 13 см-ээр бага, Ялалт багийн орчмоор 13 см-ээр их байгаа юм.

Буйр, Хөх нуурын мөсний дундаж зузаан 99-116 см буюу 2025 оны мөн үеийнхээс 12-21 см их байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *