Машины төмөр хийцэд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ


Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, нэг иргэн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ОБГ-ын албан хаагчид эсэн мэнд гаргажээ. Энэ тухай дуудлага мэдээлэл хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03:44 цагт ОБГ-т ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очиход иргэн Б /42 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/  “Toyоtа Aqua” загварын суудлын машинтайгаа автозамын хажуу тал руу онхолдож, машины төмөр хийцэд хавчуулагдсан байв. Түүнийг эсэн мэнд гарган, Нийслэлийн түргэн тусламж төвийн эмчид, хэргийн газрыг Тээврийн цагдаагийн албаны байцаагчид тус тус хүлээлгэж өгсөн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *