Он гарснаас хойш өнөөдөр /2026.02.27/-ийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 12 удаагийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэжээ. Дээрх дуудлагын дагуу тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, 5 тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.




