Дорнод аймгийн Халхгол суманд нүүрлэсэн зудыг даван туулахаар ажиллаж байна


Дорнод аймгийн Халхгол суманд цас зудын нөхцөл байдлын улмаас зам, даваа хаагдаж, айл өрхүүдийн хашаа, малын бэлчээр цасанд дарагдсан тул төрийн байгууллага, ААН, иргэд зам гаргах, айл өрхүүдэд тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Мөн 5 чиглэлд нийт 26 машин, 90 хүн ажиллаж байна. Малчдын 31 хашаа хороо, хотыг цэвэрлэж, уруудсан 15,017 малын байршлыг тогтоож малын эздэд мэдээ хүргэсэн байна. Ялалт багт 83 хонь, ямаа 1 үхэр, Ташгай багт 27 ямаа, 46 хонь, 3 үхэр одоогоор нийт 160 мал хорогджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *