Хиллари Клинтон Эпштэйний талаар мэдүүлэг өгснийхөө дараа Трампаас мэдүүлэг авахыг шаарджээ


АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон 2 долоо хоногийн өмнө бэлгийн хүчирхийлэгч асан Жеффри Эпштэйний материалд нэр дурдагдсан. Үүний дараа Билл, түүний эхнэр, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон хоёр Конгрессын өмнө мэдүүлэг өгөхөөр болсон билээ.

Тэгвэл пүрэв гарагт Хиллари Клинтон Конгрессын өмнө мэдүүлэг өгснийхөө дараа “Би үнэхийг харахыг хүсэж байна” гэж мэдэгджээ. Сонсголын үеэр Хиллари Клинтон АНУ-ын Бүгд найрамдах намыг “Улс төрийн партизан театр” хэмээн шүүмжилж, мөн Жеффри Эпштэйний материалд нэр дурдагдсан Доналд Трампаас ч бас мэдүүлэг авахыг шаардсан байна. Тэрбээр “Жеффри Эпштэйний үйлдсэн гэмт хэргийн талаар мэддэггүй байсан. Мөн түүнтэй уулзаж, ярилцаж үзээгүй” гэж мэдэгджээ.

Харин түүний нөхөр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон өнөөдөр мэдүүлэг өгнө. Тэр өмнө нь “Эпштэйний онгоцонд сууж үзсэн. Гэхдээ Эпштэйний гэмт хэрэгт оролцоогүй. Мэддэггүй байсан” хэмээн мэдэгдэж байв. Билл Клинтон Эпштэйний материалд нэр холбогдсон ч гэлээ ямар нэг буруу зүйл хийж байсан эсэх нь тогтоогдоогүй байгаа юм.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *