Э.Буд-Эрдэнэ: Хайрлах нэрийдлээр хүүхдээ хянах биш, учраа олох өөр арга байдаг гэдгийг манай жүжгийг үзээд ойлгох байх “Про” театр, Оросын театрын холбоо хамтран ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмыг Монголын үзэгчдэд ирэх 3 дугаар сарын 5-наас толилуулна.